Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

Транскапитал ББСБ-ын түүхэн хураангуй:

  • 2001 оны 4-р сарын 1-нд Монгол Банкнаас ББСБ-ын тусгай лицензийг авч, НИК ХХК-ны байранд 3н ажилтантай, 50.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар Бичил зээлийн үйлчилгээ явуулж эхэлж байсан.
  • 2004 онд 373.0 сая төгрөгийн дүрмийн сантай, 14 ажилтантай, шинээр өөрийн 2 салбараа нээсэн, СБД-т байршилтай өөрийн шинэ байранд нүүж ирсэн. Үйлдвэрлэлийн өөрчлөн байгуулалтын төсөл хэрэгжүүлж, нийт зээлүүдэд нэг бүрчлэн дүгнэлт хийлгэж, төслийн санал болгосны дагуу зээлийн үйлчилгээ явуулж эхэлсэн. "Хэрэглэгчдийн найдвартай түнш" өргөмжлөл хүртсэн.
  • 2005 онд СБДүүргийн найдвартай татвар төлөгч өргөмжлөл авсан. Монголын ТОП-3 ББСБ-ын нэгээр шалгарсан. Шинээр 3 салбар нээн ажиллуулж, ажиллагсдын тоо 24 болж, СБД, БЗД, СХД-үүдэд үйл ажиллагаа явуулж, нийт 5 салбартай болов.
  • 2006 онд 700.0 сая төгрөгийн дүрмийн сантай болсон. МҮХАҮТанхимаас Монгол Улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжид олгодог "Бизнесийн ихэмсэг оршихуйн титэм" шагналын ТОП-5 ББСБ-аар шалгарсан. Олон улсын бичил санхүүгийн MIX Market дээр байгууллагын цогц мэдээллийг нээлттэйгээр байршуулсан.
  • 2007 онд ТОП-5 ББСБ-аар дахин шалгарсан. ББСБ дундаа анхны Бичил санхүүгийн байгууллагын олон улсын дүн шинжилгээ Microfinanza гаар амжилттай хийлгэсэн.
  • 2008 онд МҮХАҮТанхимаас "Шилдэг үйлчилгээ үзүүлэгч ББСБ"-аар шалгарсан.
  • МҮХАҮТанхимаас шалгаруулдаг "Бизнесийн эрхэмсэг оршихуй" шагналын 2009 оны "ТОР ББСБ" шагнал болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн "Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага" цол, өргөмжлөл авсан.
  • Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн”-гээс зохион байгуулсан “Grand Expo-2009” үндэсний бизнес фестивальд санхүүгийн салбарын үндэсний шилдэг “БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА” номинацийн тэргүүн байр.
  • 2009 онд ББСБ-уудын холбооноос "Шилдэг эдийн засагч," "Шилдэг нягтлан бодогч,""Шилдэг теллер" гэсэн шагналуудыг манай ажилчид тус тус хүртсэн.
  • Үндэсний Татварын Албаны 2004, 2005, 2006, 2007 оны "Найдвартай татвар төлөгч байгууллага" талархал.