Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

ХэвлэхИ-мэйл

Товч танилцуулга

Транскапитал ББСБ нь 2001 оны 4-р сарын 1-ний өдрийн Монгол Банкны ерөнхийлөгчийн 149 тоот тушаалын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 100 хувийн өмчид тулгуурласан анхны банк бус санхүүгийн байгууллага юм. Тус ББСБ-ыг үүсгэн байгуулагчид нь Монгол Улсад санхүүгийн компанийг хөгжүүлэн, олон улсын санхүүгийн зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүргэж, харилцагч нартаа санхүүгийн цогц шийдлийг чанартай хүргэж ажиллахыг зорьж байна.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монгол Банк болон Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг сар бүр биелүүлж тогтвортой үйл ажиллагаа явуулан, шинэ техник, технологи нэвтрүүлэн, чадварлаг боловсон хүчин бүрдүүлснээр олон нийтийн дунд компаний нэр хүндийг байнга өргөж ажиллаж байна. Мөн харилцагч, үйлчлүүлэгч бүрт түргэн шуурхай, соёлч боловсон үйлчлэхийн зэрэгцээ, харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамтран ажиллахад анхааран ажиллаж байна.

Ийнхүү ажилласны үр дүнд өнөөдөр манай байгууллага өргөжин тэлж 2014 онд өөрийн 15 салбараар дамжуулан 21 төрлийн зээлийн үйлчилгээг 15000 гаран харилцагчиддаа хүргэсэн байна. Бид харилцагчдынхаа санхүүгийн бүхий л хэрэгцээнд тулгуурлан бичил бизнес болон жижиг дунд бизнесийг дэмжих зээл, хэрэглээний бүх төрлийн зээлүүдийг түргэн шуурхай хүргэж байна. Түүнчлэн дотоодын болон олон улсын бичил санхүүгийн төслийн зээлүүдийг үйлчлүүлэгч нартаа амжилттай хүргэж байна.

Мөн иргэд болон аж ахуйн нэгжүүдэд валют солих үйлчилгээг хамгийн ойрхон салбараараа найдвартай хүргэж байна.

Транскапитал нь Итгэлцэлийн үйлчилгээг харилцагч нартаа найдвартайгаар хүргэж ирсэн бөгөөд итгэмжлэгчийн бэлэн мөнгө, зээл, бусад активт ашиг шимийг итгэмжлэгчдэд эсвэл түүний хувь хүртэгчдэд хүртээж байна.