Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

ХэвлэхИ-мэйл

Тогтвортой амжиргаа II төслийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд олгож байна.

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд манай байгууллага Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд тогтвортой бичил санхүүгийн үйлчилгээг хүргэх; мөн орлого бий болгох үйл ажиллагааг дэмжиж, ядуу болон бага орлоготой өрх, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор бичил бизнесийн төслийн зээлийг олгож байна.

Энэ ажлын хүрээнд 666,7 сая төгрөгийг Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд ажиллаж, амьдардаг ядуу болон бага орлоготой өрх, бичил бизнес эрхлэгчдэд олгохоор боллоо.

Энэхүү зээлийн нөхцөлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу!