Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

Хүүг ч буулгана, инфляцийг ч барина гэв.

ХэвлэхИ-мэйл

Энэхүү графикаас Монголын бизнесийн салбар ямар байгааг харж болно. Зээлийн хүү хэдийгээр буурсан ч өндөр хэвээр, цаашид ч буурах найдлага муу. Хадгаламжийн хүү ч мөн өссөн хэвээр. Харин бизнес эрхлэгчид хадгаламжийн болон зээлийн хүү буураасай гэж хүсч байна. Өмнөх оны наймдугаар сард төгрөгийн зээлийн дундаж хүү 23,7 хувь байсан бол энэ оны есдүгээр сард 19,4 хувьд хүрч 4,3 нэгж хувиар буурчээ. Өдгөө манайд инфляц буурч 10 орчим хувь хүрсэн нь бодлогын хүүг чангатгасны гавьяа гэж төв банкныхан хэлдэг. Харин бизнесийнхэн энэхүү өндөр хүүд боомилуулж “үхэх” нь ээ гэж гаслах. Тэгвэл хүүг хэрхэн бууруулах талаар өчигдөр Төв банк, Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн эрдэмтэн багш, арилжааны банкны гээд 15 байгууллагын 150 орчим төлөөлөгчид зөвлөлдлөө.

Т
өв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж  “2011 онд инфляцийг нэг оронтой тоонд барихыг зорьж, зээл олголтыг нэмэгдүүлнэ” гэлээ. Төв банк зээлийн хүүг бууруулахаар гурван жилийн хөтөлбөр боловсруулах гэж байгаа. Тиймээс энэ зөвлөгөөнийг хийж буй гэж тэрбээр онцоллоо.

Т
өв банкныхан өнгөрсөн баасан гаригт зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар бизнесийнхний санаа оноог сонссон. Энэ үеэр хэд хэдэн бизнес эрхлэгчид зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах саналыг дэвшүүлж байсан юм. Үүнд Л.Пүрэвдорж ерөнхийлөгч “Хүүний төвшинг дорвитой буулгаж чадсан орнууд үүнийг захиргаадалтын аргаар бус харин эдийн засаг, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх замаар шийдвэрлэсэн байдаг. Угаасаа хүчээр зохицуулсан шийдвэр гажуудал бий болгодог” гэсэн юм. Юутай ч хүүг буулгахдаа захиргаадалтын арга хэрэглэхгүй, нөлөөлөх хүчин зүйлсээр дамжуулж санхүүгийн таатай орчин бүрдүүлэхээ амлав.

Зээлийн х
үүг бууруулахын тулд инфляцийг ганц тогтоон барьж буй гэх бодлогын хүүг бууруулах ёстой. Мөн хадгаламжийн хүүг хэрхэн бууруулах вэ гэсэн “шүдний өвчин” бас байгаа. Энэ талаар Төв банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас тодруулахад,

өв банк хадгаламжийн хүүд хязгаар тавивал сөрөг дагавар гарч болзошгүй. Иргэд арай илүү ашигтай, гадаадын биржээс хувьцаа аваад эхэлбэл Монголын хөрөнгө гадагшилна гэсэн үг юм. Тэгэхээрхүчээр зохицуулсан арга хэмжээ авч болохгүй. Бодлогын өв орчин бүрдүүлэх хэрэгтэй. Бодлогын хүүг бууруулахаар инфляцийн асуудал гарч ирнэ. Гэхдээ бид инфляцийг бодлогын хүүгээр “уях” биш, өөр арга зам эрэлхийлж байна. Тухайлбал, улирлын чанартай инфляцийн хэлбэлзлийг бууруулах. Тухайлбал махны нийлүүлэлтийг тогтмолжуулах гэх зэрэг зохицуулалт хийнэ.

-Зээлийн х
үүг хэд хүртэл буулгах вэ?

-Ямар нэгэн тоо хэлэх боломжгүй байна гэв.

Төв банк бодлогын хүүгээ бууруулахаар ямар ч гэсэн хичээж л байгаа юм байна. Харин арилжааны банкууд яах вэ. Энэ талаар эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Хадгаламж эзэмшигч өндөр хүүний төлөө өрсөлддөг. Тиймээс арилжааны банкууд хадгаламж татахын төлөө өндөр хүү амлаж өрсөлдөж байна. Ийм өрсөлдөөн байгаа цагт хадгаламжийн хүү буурахгүй. Харин Монголд хөрөнгийн зах зээл хөгжвөл хадгаламж эзэмшигчид үнэт цаасанд мөнгөө байршуулж энэ зах зээлд орж ирнэ. Ингэснээр хадгаламжийн хүү буурах болно” гэсэн юм. Харин эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Б.Түвшинтөгс зээлийн хүүг бууруулахад хоёр зам байна гэж үзэж байна. Тэрбээр үүнд “Хадгаламжийн хүүг бууруулах хүүний зөрүүний нөлөөллийг багасгах. Цаашдаа хадгаламжийн хүүг бууруулахын тулд инфляцийг тогтворжуулах, үүний тулд Төв банк 3-5 жилийн хугацаатай бодлого тодорхойлох ёстой” гэж үзэж байгаа юм. Харин бодлого боловсруулахдаа зээл болон хадгаламжийн хүү хугацаанаасаа хамаарч харилцан үзүүлэлтийг дундчилж үзэх нь учир дутагдалтай гэдгийг сануулав.

Ингээд хэдийгээр санаа тавин тал талаасаа зөвлөлдсөн ч зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгох асуудал мөн л асуултын тэмдэг дагуулсан хэвээр үлдлээ. Цаашдаа нааштай мэдээлэл дуулдана биз гэж найдацгаая. Одоогоор Монголд зээлийн хүү жилийн 19,4 хувь байна. Харин хадгаламжийн хүү 17 орчим байгаа юм. Аливаа улсын эдийн засаг хоёр баганыг түшиж байдаг бол Монголынх нэг баганатай мэт догонцож байна. Ачааг ганцаараа үүрч яваа энэ салбарт эрсдлийг бууруулах эрх зүй болон тал талын орчин шаардлагатай байгааг оролцогчид санал нэгдэв.

Б.БЯМБАА

www.news.mn

2010.11.02